question
stringlengths 8
146
| answer
stringlengths 14
2.05k
|
---|---|
Сайн уу? | Сайн байна уу? |
БНСУ-Д АМЬДАРЧ БАЙХ ҮЕДЭЭ ХААН БАНКНЫ ДАНСАА ХЭРХЭН УДИРДАХ ВЭ? | Хэрэв та БНСУ-д амьдарч, ажиллаж буй бол ХААН Банкны Төлөөлөгчийн газарт хандан “Цахим банкны үйлчилгээнд бүртгүүлэх” хүсэлт гаргаснаар таны и-мэйл хаягаар интернэт банкны эрхийн мэдээлэл ирж харилцах болон хугацаагүй хадгаламжийн данснаасаа бүх төрлийн гүйлгээг интернэт орчинд хаана ч, хэзээ ч хийх боломжтой.
Дансны лавлагаа;
ХААН Банкны данс хооронд гүйлгээ хийх;
Банк хоорондын гүйлгээ хийх;
Олон улсын гүйлгээ хийх;
Өөрийн Зээлийн мэдээлэл авах, хадгаламж барьцаалсан зээл авах;
Картны мэдээлэл авах, гүйлгээ хийх, пин код сэргээх. |
ИНТЕРНЭТ БАНКИНД НЭВТРЭХ ҮЕД ХАРИЛЦАГЧ ЭСВЭЛ НУУЦ ҮГ БУРУУ БАЙНА! ГЭСЭН АЛДАА ЗААГААД БАЙНА? | Та хэрэглэгчийн нэр болон нууц үгээ зөв оруулсан эсэхээ дахин шалгана уу. Нууц үгээ том жижиг үсэгтэй эсэхийг шалгаж сайн ялгаж оруулна уу.
Хэрэв 3 удаа нууц үгээ буруу оруулсан тохиолдолд таны нууц үг түр хаагдана. Hууц үгээ ХААН Банкны Интернэт банк болон Khan Bank аппликейшны “Нууц үг сэргээх” хэсэгт орж зааврын дагуу өөрөө сэргээх боломжтой.
Интернет банк ашиглах зааврыг энд дарж үзнэ үү
Нэвтрэх нэр-тэй холбоотой асуудлаар та ХААН Банкны Төлөөлөгчийн Газартай холбогдож лавлана уу. ( Утас: 010-5696-8251, 010-4338-8808, 010-3042-1250) |
ДАНСАНДАА ХАМТРАН ЭЗЭМШИГЧ ХЭРХЭН НЭМЭХ ВЭ? | ХААН Банкны Төлөөлөгчийн газарт хандан хамтран эзэмшигчийн эзэмшигч нэмүүлэх хүсэлтээ гаргах, эсхүл БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын тасаг(02-798-3464 дотуур дугаар 102/214)-т хандан итгэмжлэл гаргаж болно. Итгэмжлэл гаргахад гадаад паспорт, цахим үнэмлэх, дансны дэвтэр, гэрээ болон хамтран эзэмшигчээр орох хүний овог нэр, регистр, гэрийн хаяг гэх мэт мэдээллүүд шаардлагатай. Хамтран эзэмшигч нь дансан дахь мөнгөн хөрөнгийг үндсэн эзэмшигчийн адил захиран зарцуулах эрхтэй юм. . (Дэвтэртэй данс бол хадгаламжийн дэвтрээ авч ирэхийг анхаарна уу. ) |
МОНГОЛ УЛСААС БНСУ-РУУ МӨНГӨӨ ХЭРХЭН АВАХ ВЭ? | ХААН Банкны интернэт банк ашиглан гадаад руу мөнгөн гуйвуулга хийх боломжтой. Мөн Монголд байгаа мөнгө илгээгч ХААН Банкны гадаад гуйвуулага хийх эрх бүхий тооцооны төвд хандан БНСУ-ын банк дахь данс руу шилжүүлэг хийх боломжтой. Үүний тулд Монгол дахь мөнгө илгээгчдээ БНСУ-ын банкны нэр, дансны дугаар, данс эзэмшигчийн нэр (дэвтэр дээр бичигдсэн англиар), SWIFT код зэрэг мэдээллийг өгнө. БНСУ-ын банкуудын SWIFT кодыг тухайн банкны цахим хуудас руу хандан мэднэ.
ХААН Банктай хамтрагч БНСУ-ын банкуудын SWIFT код :
KEB Hana Bank: KOEXKRSE
Kookmin Bank : CZNBKRSE
Woori Bank: HVKKRSE
Shinhan Bank : SHBKKRSE |
БНСУ-Д АШИГЛАХ ДАНС, КАРТ ХЭРХЭН НЭЭЛГЭХ ВЭ? | Та БНСУ-д удаан хугацаагаар оршин суух эрх буюу Гадаад Иргэний үнэмлэх (외국인등록증)-тэй бол БНСУ-ын аль ч банкинд хандан данс нээлгэж, төлбөрийн карт авч боломжтой. Хэрэв та Гадаад паспортноос өөр бичиг баримтгүй бол Монгол цахим үнэмлэх эсвэл жолооны үнэмлэхний хамт авч ирэн Монгол Тауны ойр байрлах Woori, Kookmin Bank, KEB Hana банкуудын гадаад иргэдэд зориулсан тусгай салбарт хандаж хугацаатай хадгаламж нээлгэж, сар бүр тодорхой мөнгөн дүнг хугацаатай хадгаламжийн дансандаа нэмж байршуулах тохиолдолд БНСУ дотроо хэрэглэгдэх карт, дэвтэр авч болно. Тус салбарууд дээр Монгол ажилтан ажиллаж байгаа болно.
|
БНСУ-ААС МОНГОЛ РУУ ХЭРХЭН МӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ВЭ? | ХААН Банктай хамтран ажилладаг БНСУ-ын KEB Hana Bank, Kookmin Bank, Woori Bank, Shinhan Bank, IBK-ны гадаад иргэдэд зориулсан тусгайлсан салбарт хүчин төгөлдөр бичиг баримт (гадаад паспорт, гадаад иргэний үнэмлэх)-тай нэг л удаа биечлэн ирж, Автомат шилжүүлгийн үйлчилгээнд холбуулснаар АТМ, интернэт банк болон мобайл банкаар мөнгөө шилжүүлэх боломжтой. Гадаад иргэний үнэмлэх байхгүй бол Монгол улсын цахим үнэмлэх, жолооны үнэмлэхээ гадаад паспортын хамт авч ирэн тус үйлчилгээнд холбуулах боломжтой. БНСУ-аас Монгол улс руу зөвхөн ам.долларын шилжүүлэг хийгдэнэ. Таны шилжүүлж буй вон тухайн өдрийн банкны ханшаар ам.долларт хөрвүүлэгдэн шилжинэ. Монгол дахь хүлээн авагчийн данс төгрөгийн данс бол тухайн өдрийн ХААН Банкны Бэлэн бусын Авах ханшаар хөрвөгдөн орно. Харин ам.долларын данс бол ам.доллараар шууд орно. |
БНСУ-ААС МОНГОЛ РУУ ХИЙХ ШИЛЖҮҮЛГИЙН ХАНШИЙГ ХААНААС МЭДЭХ ВЭ? | Та тухайн банкны вэбсайтын ханшийн мэдээлэл (환율조회) хэсэгт хандан харна уу. Ханшийн мэдээлэл өөрчлөгдөж байдаг тул тухай бүрт шалгаж байхыг анхаарна уу. Мөн ХААН Банкны төлөөлөгчдөөс утсаар лавлах боломжтой.
KEB Hana Банк: Hana 1Q bank환율 – аппликейшн
Kookmin Банк: KB Global - аппликейшн
Woori Банк: Woori Global Banking - аппликейшн
Shinhan Банк: Shinhan Global S Bank - аппликейшн
Мөн та Mibank마이뱅크 аппликейшнаар дамжуулан Солонгосын бүх банкны валютын ханшийн мэдээлэл авах боломжтой.
*Ухаалаг утасны App Store болон Play Store-оос татаж авна уу.
ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА ДУУСАЖ НУТАГ БУЦАХДАА НУТАГ БУЦАХ ЗАРДЛЫН МӨНГӨ (500.000 ВОН) БОЛОН 13 ДАХЬ САРЫН ЦАЛИН (퇴직금)-ГАА ХЭРХЭН АВАХ ВЭ?
Гэрээний хугацаа дуусч нутаг буцах бол БНСУ-ын Хөдөлмөрийн бирж (고용지원센터)-д өөрийн бичиг баримт, онгоцны тийзээ авч очин нутаг буцах өргөдлөө гаргана. Хөдөлмөрийн биржээс нутаг буцах тодорхойлолт (출국예정사실확인서)-ыг гаргаж өгнө. Тус нутаг буцах тодорхойлолт, гадаад паспортын хуулбар, өөрийн нэр дээрх банкны дэвтэрийн хуулбарыг Самсонг хважэ даатгалын компани 0505-1611-421 дугаарт факсаар илгээж 02-2261-8400 (дотуур 6 – Монгол ажилтан) утсаар холбогдоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг Самсонг хважэ даатгалын компанийн 02-2261-8400 (дотуур 6 – Монгол ажилтан), Монгол Улсын НХХЯ-ны дэргэдэх БНСУ дахь “Нэг цэгийн төв”-ийн 02-2266-8228 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Харилцагч та санал хүсэлтээ seoul@khanbank.com хаягаар илгээн ХААН Банкны БНСУ дахь Tөлөөлөгчийн газартай холбогдоно уу. |
Картаар хийсэн гүйлгээг хэрхэн шалгах вэ? | Та ХААН Банкны Интернэт банк/Khan Bank аппликэйшн болон Ухаалаг мэдээ зэрэг үйлчилгээгээр хаана ч, хэзээ ч картын гүйлгээндээ хяналт тавих боломжтой. Таны хийгээгүй гүйлгээ гарсан эсхүл картаар гүйлгээ хийж болохгүй тохиолдолд та 18001917 дугаарт /гадаадад байгаа харилцагч (976) 70071917 / болон help@khanbank.com хаягт банканд бүртгэлтэй утасны дугаар, и-мэйл хаягаас хандаж, шалгуулах боломжтой. |
Картын пин кодоо 3 удаа буруу оруулсан бол хэрхэн блокыг гаргуулах вэ? | Хэрэв та ПИН кодоо буруу оруулсан бол Интернэт банк үйлчилгээний Карт цэсээр хандан блокоо гаргах боломжтой. Хэрэв та интернэт банканд бүртгэлгүй бол Харилцагчийн мэдээллийн төвийн 18001917 дугаарт болон help@khanbank.com хаягт банканд бүртгэлтэй утасны дугаар, имэйл хаягаасаа холбогдож, ПИН кодын блокоо гаргуулах боломжтой. Баярлалаа |
Картын пин кодоо мартсан бол хэрхэн сэргээх вэ? | Хэрэв та ПИН кодоо мартсан бол Харилцагчийн мэдээллийн төвийн 18001917 дугаарт болон help@khanbank.com хаягт банканд бүртгэлтэй утасны дугаар, и-мэйл хаягаасаа холбогдож, ХААН Банкны АТМ-аас шинэ ПИН код хэрхэн авах зааварчилгааг аваарай. |
АТМ-д картаа хураалгасан тохиолдолд яах вэ? | ХААН Банкны салбар дахь АТМ-д хураалгасан бол:
Та бичиг баримтаа салбарын ажилтанд шалгуулан хураагдсан картаа буцаан авах боломжтой.
Худалдаа, үйлчилгээний байгууллага болон Экспресс банканд байрлах АТМ-д хураалгасан бол:
Харилцагчийн мэдээллийн төвийн 18001917 дугаарт холбогдон таны карт хураагдаж ирсэн эсэхийг шалгуулж, ХААН Банк Цамхаг байрны 1-р давхарт өөрийн биеэр бичиг баримтын хамт ирж хураагдсан картаа буцаан авах боломжтой.
Бусад арилжааны банкны АТМ-д картаа хураалгасан бол:
Харилцагчийн мэдээллийн төвийн 18001917 дугаарт холбогдон таны карт хураагдаж ирсэн эсэхийг шалгуулж, ХААН Банк Цамхаг байрны 1-р давхарт өөрийн биеэр бичиг баримтын хамт ирж хураагдсан картаа буцаан авах боломжтой.
Та гадаадад АТМ-д картаа хураалгасан бол:
Юуны өмнө та (976) 70071917 дугаар болон help@khanbank.com цахим шуудангийн хаягт хандан картаа түр хугацаагаар хаалгуулаарай. Гадаадын банкны АТМ-д хураагдсан картыг харилцагчид буцаан олгодоггүй (зарим банк гадаад паспортыг үндэслэн буцаан олгодог) тул та шинээр карт захиалан авах хэрэгтэй болно. |
Дебит карт хэрхэн захиалах вэ? | Та дараах сувгуудаар дебит карт шинээр захиалах буюу нөхөн авах, сунгуулах боломжтой:
Интернэт банк болон Khan Bank аппликэйшн
Онлайн бүртгэл үйлчилгээ
Харилцагчийн мэдээллийн төв 18001917 дугаарт банканд бүртгэлтэй дугаараас хандах
Салбар нэгжид иргэний үнэмлэх эсхүл гадаад пасспортоо авч ирэх
Энгийн захиалга:
Карт эзэмшихийг хүссэн өргөдлийн маягт бөглөснөөс хойш УБ хотод ажлын 3-5 хоног, Орон нутагт ажлын 5-7 хоногт шуудангаар таны хүссэн хаягт ажлын цагаар картыг хүргүүлнэ.
Яаралтай захиалга:
Харилцагч та “яаралтай” захиалгын хураамж 15,000₮ болон тухайн төлбөрийн картын үнийг тушааж, захиалга өгснөөс 24 цагийн дотор Энхтайваны гүүрний зүүн талд байрлах ХААН Банк Цамхагийн 1-р давхраас ирж картаа аваарай. |
Картаараа интернэт худалдаа хийхэд юуг анхаарах вэ? | Та дотоодын интернэт худалдааны вэб хуудсаас худалдан авалт хийхийн тулд ХААН Банкны АТМ-аас И-ПИН код авах хэрэгтэй. Харин та гадаадын интернэт худалдааны вэб хуудсаар үйлчлүүлэх бол олон улсын карт хэрэглэх шаардлагатай.
Та тухайн бараа үйлчилгээ худалдан авч байгаа интернэт вэб сайтын цар хүрээ, найдвартай байдлыг сайтар шалгаарай. Таны гүйлгээ хийж байгаа интернэт вэб хуудсанд Verified by VISA үйлчилгээ нэвтэрсэн бол таны банканд бүртгэлтэй утасны дугаарт нэг удаагийн код ирдэг болно.
|
Хилийн чанадад зорчих үедээ картаараа онлайн худалдан авалт хийх бол юуг анхаарах вэ? | Олон улсын Виза картаар онлайн худалдааны сайтаас худалдан авалт хийх, төлбөр төлөх үед харилцагчийг эрсдэлээс хамгаалах үүднээс нэг удаагийн нууц кодоор танин баталгаажуулалт хийдэг. Иймээс харилцагч та гадаадад зорчих үедээ олон улсын Виза картаараа онлайн худалдааны сайтаас худалдан авалт хийх, төлбөр төлөх бол дараах зааварчилгааг дагана уу:
Гар утасны дугаараа сольсон бол өөрт ойр байрлах банкны салбарт хандан бүртгүүлээрэй.
Өөрийн үйлчлүүлдэг үүрэн телефон операторт хандан бүртгэлтэй дугаартаа олон улсын Роуминг үйлчилгээг идэвхжүүлээрэй.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 1800-1917 дугаарт хандана уу. |
Хилийн чанадад зорчиж буй харилцагчдын анхааралд: | Та гадаадад Олон улсын картаа саадгүй ашиглахын тулд хилийн чанадад зорчихын өмнө дараах урьдчилсан арга хэмжээг аваарай.
Олон улсын картынхаа хүчинтэй хугацааг шалгаж, хугацаа дуусах дөхсөн бол Интернэт банк, Khan Bank аппликэйшн, Харилцагчийн мэдээллийн төв 18001917 болон Салбар нэгжийн аль нэгээр дамжуулан картаа сунгуулаарай.
Олон улсын картын ПИН кодоо санаж буй эсэхээ шалгаж, ПИН кодоо мартсан бол 18001917 дугаарт банканд бүртгэлтэй утасны дугаараасаа хандан шинэ ПИН код авах зааварчилгаа аваарай.
Таны банканд бүртгэлтэй утасны дугаар, и-мэйл хаягаар үйлчилгээ үзүүлдэг тул явахаасаа өмнө Интернэт банкаар эсхүл Салбар нэгжээр дамжуулж мэдээллээ шинэчлээрэй.
Та ХААН Банкны Интернэт банканд бүртгүүлснээр картын гүйлгээгээ хаанаас ч, хэзээ ч хянах боломжтой. |
Та картаа гээсэн бол хаана хандах вэ? | Хэрэв та Монгол улсад байгаа бол:
Та яаралтай Харилцагчийн мэдээллийн төвийн 18001917 дугаарт холбогдон картаа хаалгана уу. Мөн та Интернэт банк эсхүл Khan Bank аппликэйшнээрээ картаа идэвхгүй болгох ба буцаан нээх боломжтой.
Хэрэв та гадаад улсад байгаа бол:
Та ХААН Банкны (976) 70071917 дугаарт болон help@khanbank.com цахим шуудангийн хаягт хандан картаа түр хугацаагаар хаалгуулах боломжтой. Мөн та Интернэт банк эсхүл Khan Bank аппликэйшнээрээ картаа идэвхгүй болгох ба буцаан нээх боломжтой. |
Шуудангаар авахаар захиалсан картаа хэрхэн шалгах вэ? | Та картаа шуудангаар хүлээн авахаар захиалсан бол УБ хотод ажлын 3-5 хоногт, Орон нутагт ажлын 5-7 хоногт таны хүлээн авах хаягаар картыг хүргэнэ. Анхаарах зүйлс:
Банк таны картыг шуудангийн байгууллагад хүлээлгэн өгсний дараа таны банканд бүртгүүлсэн гар утас руу мессеж очдог. Та мессежээр ирсэн KB хххххх дугаараа ашиглан https://www.mongolpost.mn/ цахим хуудсанд хандаж илгээмжээ хаана явж буйг шалгах боломжтой.
Шуудан зөвхөн ажлын цагаар таны оруулсан хаягт хүргэгдэнэ.
Та иргэний үнэмлэх эсхүл гадаад пасспортоо шууданчид үзүүлж, өөрийн биеэр картаа авна. |
Холбосон картаа Pass аппликэйшнээс устгасан тохиолдолд цаашид картаа ашиглах боломжтой юу? | Болно. Та Pass аппликэйшнд холбосон төлбөрийн картаа устгахад таны картын нөхцөлд өөрчлөлт орохгүй.
|
Төлбөрийн картаа хэрхэн Pass аппликэйшнд холбох вэ? | Та дараах алхмын дагуу Pass аппликэйшндээ төлбөрийн картаа холбоорой.
Алхам 1. Pass аппликэйшнийг гар утсандаа татан суулгана.
Алхам 2. Аппликэйшнээ нээгээд мэдээллээ оруулан бүртгүүлнэ.
Алхам 3. Үндсэн нүүр хуудаст байрлах “Карт нэмэх” товчийг дарна.
Алхам 4. Pass аппликэйшнд холбох картын мэдээллээ оруулна.
Алхам 5. Картын дансны хуулгаа шалгана. Таны данснаас 4 цифр бүхий бутархай оронтой зарлагын гүйлгээ хийгдсэн байх ба уг дүн нь таны картаа баталгаажуулах код болно.
Алхам 6. Pass аппликэйшний “Баталгаажуулах код” талбарт карт баталгаажуулах гүйлгээний дүнг зааврын дагуу оруулж баталгаажуулах товч дарснаар таны карт холбогдоно. |
Худалдан авалтын хөнгөлөлт, лояалти оноо тооцдог төлбөрийн картаа Pass аппликэйшндээ холбож төлбөр төлсөн бол картын хөнгөлөлт бодогдох уу? | Одоогоор Pass аппликэйшнд холбосон төлбөрийн картын хөнгөлөлт, лояалти оноо бодогдох боломжгүй байна. Бид Pass аппликэйшнээр төлбөр төлөхөд төлбөрийн картын хөнгөлөлтийг бодогдох боломжтой болгохоор ажиллаж байгаа бөгөөд энэ талаар болсон даруйд нийтэд мэдээлэх болно. Та Khan Bank фэйсбүүк хуудаснаас энэ талаар мэдээллийг цаг тухайд нь аваарай.
|
Pass аппликэйшнд холбосон төлбөрийн картаа гээсэн бол яах вэ? | Pass аппликэйшнд холбосон төлбөрийн картаа гээсэн бол банканд хандаж картаа идэвхгүй төлөвт шилжүүлэхийг зөвлөж байна. Ингэснээр таны карт биетээр болон Pass аппликэйшнээр дамжуулан гүйлгээ хийх боломжгүй болно. Та картаа нөхөн авч, дахин шинээр аппликэйшндээ бүртгүүлэн ашиглах боломжтой. |
Pass аппликэйшнээр төлбөр хүлээн авагчаар бүртгүүлсэн ч огт төлбөр хийхгүй бол миний эрхийг хаах уу? | Та ХААН Банкны ПОС төхөөрөмжөөр дамжуулан төлбөр хүлээн авдаг бол ПОС төхөөрөмжийн нөхцөл мөрдөгдөх ба Pass ухаалаг түрийвч үйлчилгээний төлбөр хүлээн авах QR код бүхий хуулга, декаль эзэмшдэг бол Pass ухаалаг түрийвч үйлчилгээгээр огт төлбөр хүлээн аваагүй байсан ч таны эрх хэвийн үргэлжилнэ. Хэрэв та ПОС төхөөрөмжийн нөхцөлийн дагуу ПОС төхөөрөмжөө хураалгасан бол Pass QR код бүхий наалт, декаль үнэгүй захиалан авч, төлбөр тооцоо хүлээн авах боломжтой.
|
Pass аппликэйшнээр төлбөр хүлээн авдаг болохын тулд ямар нэгэн шимтгэл, хураамж төлөх үү? | Pass аппликэйшнээр төлбөр хүлээн авахад ХААН Банкны карт уншигч төхөөрөмж (ПОС төхөөрөмж)-ийн нөхцөлийн дагуу шимтгэл бодогдох ба өөр нэмэлт шимтгэл, хураамж бодогдохгүй.
|
Би Pass аппликэйшнээр төлбөр төлсөн бол гүйлгээний хэвлэмэл баримт авах уу? | Төлбөр амжилттай хийгдсэн тухай мэдэгдэл танд Pass аппликэйшнээр дамжин хүргэгдэх тул заавал төлбөрийн хэвлэмэл баримт авах шаардлагагүй. Хэрэв танд төлбөр төлсөн хэвлэмэл баримт хэрэгцээтэй бол худалдагчаас асууж авах боломжтой. |
Яагаад миний холбосон зарим төлбөрийн картын зураг бодит картаасаа зөрөөд байна вэ? | Зарим тохиолдолд Pass аппликэйшнд холбосон төлбөрийн картын зураг бодит картын зургаас зөрөх тохиолдол гарна. Энэ нь таны төлбөрийн картын нөхцөл, ашиглах байдалд аливаа нөлөөгүй болно. |
Pass аппликэйшнээр төлбөр хүлээн авдаг болохын тулд яах ёстой вэ? | Хэрэв Та ХААН Банкны PAX S900 загварын карт уншигч төхөөрөмж (ПОС төхөөрөмж) ашигладаг бол Pass аппликэйшнээр төлбөр тооцоо хүлээн авах боломжтой. Хэрэв та ХААН Банкны бусад маркийн ПОС төхөөрөмж ашигладаг болон ХААН Банкны ПОС төхөөрөмжгүй бол энд дарж эсвэл 7533-2345 дугаараар холбогдон хүсэлтээ өгнө үү. |
Pass аппликэйшнээр бүх худалдаа, үйлчилгээний газруудад төлбөр тооцоо хийж болох уу?
| Монгол Улс дахь Pass тэмдэглэгээ бүхий худалдаа, үйлчилгээний газруудад төлбөр тооцоо хийх боломжтой. |
Pass аппликэйшнээ ПОС төхөөрөмж дээр уншуулахдаа ПИН кодоо ПОС төхөөрөмж дээр оруулах уу? | Та ПИН кодоо ПОС төхөөрөмж дээр оруулах шаардлагагүй. Pass аппликэйшний нууц кодоо өөрийн гар утсаараа оруулах, эсвэл нууц үгийн тохиргоог хурууны хээгээр баталгаажуулахаар сонгосон бол хурууны хээгээ уншуулахад л хангалттай. |
Pass аппликэйшн суулгасан гар утсаа бусдад хэрэглүүлэх, зарах болбол яах ёстой вэ? | Энэ тохиолдолд уг төхөөрөмж дэх Pass аппликэйшнд нэвтрэн орсон холболтоо салгаж гаргах, хэрэв аппликэйшний нэвтрэх хэсэгт гар утасны дугаараа сануулсан бол арилгасны дараа бусдад төхөөрөмжөө дамжуулахыг зөвлөж байна |
Аппликэйшндээ нэвтрэх бүрд баталгаажуулах код оруул гээд байна. Энд ямар нэг алдаа байна уу?
| Pass аппликэйшнээс гарсан тохиолдолд дахин нэвтрэхийн тулд заавал таны гар утсанд мессежээр ирсэн нэг удаагийн баталгаажуулах кодыг оруулснаар нэвтэрнэ. Харин та Pass аппликэйшнээс гарах үйлдэл хийгээгүй 3 минут болсон тохиолдолд аппликэйшн түгжигдэх ба түгжээг гаргахын тулд нууц кодоо оруулах эсвэл хурууны хээгээ уншуулахад л хангалттай. |
Pass аппликэйшнд ХААН Банкны хэдэн карт холбон ашиглаж болох вэ? | Та эзэмшдэг ХААН Банкны хэдэн ч картаа холбож, төлбөр тооцоонд ашиглах боломжтой.
|
Pass аппликэйшнд гүйлгээний лимит байгаа юу? | Тусгайлан заасан гүйлгээний лимит байхгүй буюу таны холбосон төлбөрийн картын үйлчилгээний нөхцөлийн дагуу гүйлгээний лимит мөрдөгдөнө.
|
Байгууллагын бизнес картыг Pass аппликэйшнд холбон ашиглаж болох уу?
| Тийм. Pass аппликэйшнд ХААН Банкны бүх төрлийн төлбөрийн картыг холбох боломжтой.
|
Pass аппликэйшнээр олон улсад худалдан авалт хийж болох уу? | Одоогоор Pass аппликэйшнээр зөвхөн Монгол Улсад төлбөр хүлээн авах боломжтой ба худалдаа үйлчилгээний байгууллагад ашиглаж болно |
ХААН Банкны картгүй бол Pass аппликэйшнийг ашиглаж болох уу? | Одоогоор Pass аппликэйшнд зөвхөн ХААН Банкны төлбөрийн дебит болон кредит картаа холбон, төлбөр тооцоонд ашиглах боломжтой байна. Бид бусад арилжааны банкны төлбөрийн карт холбох боломжтой болсон даруйд нийтэд мэдээлэх болно. Та ХААН Банкны Khan Bank фэйсбүүк хуудастай ойр байж, энэ талаар мэдээллийг цаг тухайд нь аваарай. |
Интернэт банканд нэвтрэх гэхээр Бүртгэлгүй төхөөрөмжөөс хандаж байгаа тул баталгаажуулан нэвтэрнэ үү гэж гарч ирээд байна. Яах вэ? | Харилцагчийн аюулгүй байдлын үүднээс системд сайжруулалт хийсэнтэй холбоотой ийм сануулга гарч байгаа бөгөөд та энэ удаа төхөөрөмжөө баталгаажуулан сануулсан тохиолдолд дахин баталгаажуулах шаардлагагүй болно.
- Та хэрэв Монгол Улсад байгаа бол төхөөрөмж баталгаажуулах утасны дугаар нь өөрчлөгдсөн тохиолдолд өөрт ойр салбарт хандан мэдээллээ шинэчлэн интернэт банк руугаа нэвтрэх боломжтой.
- Харин та гадаад улсад байгаа бол гар өргөдөл, гадаад паспортын тод гаргацтай зураг болон гадаад паспортоо барьсан сельфи зургаа банканд бүртгэлтэй и-мэйл хаягнаасаа tuhuurumj@khanbank.com цахим хаягт нэн даруй ирүүлээрэй.
Гар өргөдөл бичиж, зургийг нь хавсаргахдаа:
Овог, нэрээ бүтнээр бичих
ХААН Банкны дансны дугаар
Гадаад паспортын дугаар бичих
Интернэт банкны ямар үйлдэл хийх боломжгүй талаар бичих
Таны хүсэлтийн хариуг бид ажлын өдөрт багтаан шуурхай шийдэж өгөх болно. |
Интернэт Банкинд нэвтрэх гэхээр Харилцагч эсвэл нууц үг буруу байна! гэсэн алдаа заагаад байна? | Та хэрэглэгчийн нэр буюу дансны дугаараа зөв оруулсан тохиолдолд дараагийн нүүр буюу Нууц үг оруулах хэсэг гарч ирэх ба хэрэглэгчийн нэрээ зөв эсэхийг дахин шалгана уу.
Хэрэглэгчийн нэр оруулах нүдэнд Банкнаас хүлээн авсан хэрэлэгчийн нэр буюу өөрийн дансны дугаараа бичих ёстой.
Харилцагч та өөрийн нэрээ бичвэл "Харилцагч эсвэл нууц үг буруу байна!" гэсэн хариу өгөх болно гэдгийг анхаарна уу.
Харилцагч Та Банкнаас олгосон нууц үгээ том жижиг үсэгтэй эсэхийг сайн ялгаж оруулна уу. Хэрэв нууц үгэнд том үсэг орсон байвал та томоор бичих ёстой гэдгийг анхаарна уу. Жишээ нь: Tab12345 гэсэн нууц үг байвал та эхний Т үсгийг нь бичихдээ компьютерныхаа гарны Shift товчлууртай цуг Т үсгээ дараад бусад үсэг тоонуудыг нь зүгээр оруулна уу.
Мөн хэрэв та 3 удаа нууц үгээ буруу оруулсан тохиолдолд таны нууц үг түр хаагддаг болохыг анхаарна уу. |
Дансандаа хамтран ээмшигч хэрхэн нэмэх вэ? | ХААН Банкны Төлөөлөгч нар ажиллаж байгаа банкуудын салбар дээр гадаад паспортын хамт хамтран эзэмшигчийн овог нэр, регистрийн дуугаарыг мэдэн биечлэн ирж хамтран эзэмшигч нэмүүлэх хүсэлтээ гаргана. Хамтран эзэмшигч нь дансан дахь мөнгөн хөрөнгийг үндсэн эзэмшигчийн адил захиран зарцуулах эрхтэй болохыг анхаарна уу. (Дэвтэртэй данс бол хадгаламжийн дэвтэрээ авчирна уу) |
Гадаад гүйлгээ хийсэн ба миний данснаас хасагдсан, гүйлгээ шууд гарсан гэж ойлгож байна. Зөв үү? | Таны данснаас хасагдсан гүйлгээ нь MT103 буюу олон улсын стандарт мессеж үүсэн системд орж ирэх бөгөөд програмын болон бусад хяналтууд дахин хийгддэг. Тан руу эргэн хандаж, гүйлгээтэй холбоотой тодруулга аваагүй бол уг гүйлгээг хянагдаад гарсанд тооцож болно. |
Гадаад гүйлгээ тасалбар болох 13:00; 15:00; 17:00 цагууд байна. Энэ цагаас хойш гүйлгээ хийж болохгүй юу? | Гүйлгээ хийгдэнэ. Гэхдээ энэ цагуудаас хойш хийгдсэн гүйлгээ дараагийн ажлын өдөр дамжигдах талаар анхааруулж байгаа мэдээлэл юм. |
Интернэт банк ашиглах үед “дамжуулагч банкинд байрших хүлээн авагч банкны дансны дугаар” нэхэж байна. Ямар мэдээлэл бичих вэ? | Энэ заавал бөглөх талбар биш бөгөөд хэрвээ мөнгө хүлээн авагч нь таньд нэмэлтээр энэ мэдээллийг өгсөн бол бөглөнө. |
Интернэт банк ашиглах үед хүлээн авах банк хэсэгт “банкны код” нэхэж байна. Ямар мэдээлэл бичих бэ? | Энэ заавал бөглөх талбар биш бөгөөд хэрвээ мөнгө хүлээн авагч таньд энэ талбарыг бөглөхөөр банкны код өгсөн бол бичнэ. Ихэвчлэн Cолонгос, Япон, Энэтхэг, Хонгконг, Сингапур, АНУ (АБА буюу 9 оронтой код)-руу гүйлгээ хийхэд банкны код бичигддэг. |
ХААН Банкны төгрөгийн дансандаа гадаад гүйлгээ хүлээн авах боломжтой юу? Эсвэл валютын данс нээлгэх үү? | Боломжтой. Тухайн өдрийн бэлэн бусын зарласан ханшаар хөрвүүлэн хийгдэнэ. Мөн та хүсвэл хүлээн авах валютаараа данс нээлгэн тус дансаа шилжүүлэгчдээ өгснөөр гүйлгээгээ валютын дансандаа авч болно. |
Би гадаад гүйлгээ хүлээн авахдаа шилжүүлэгчдээ мэдээллээ буруу өгсөн байна. Энэ тохиолдолд яах бэ? | ХААН Банканд ирсэн эсэхийг 1800-1917 лавлахаас тодруулах, гүйлгээний мэдээлэл зөрүүтэй ХААН Банканд хүлээгдэж байвал шилжүүлэгч талдаа мэдэгдэн мэдээллээ залруулах, огт ирээгүй бол шилжүүлэгч талаас гүйлгээг тодруулна. |
Гадаад гүйлгээ хийхэд хориглох улс гэж байдаг уу? | Байдаг. Mонгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомж, олон улсын хориг жагсаалтад өндөр эрсдэлтэй улс орнууд руу гүйлгээ хийх боломжгүй. Та энэхүү жагсаалтад багтах улс орнуудын мэдээллийг 1800-1917 лавлахаас тодруулна уу. |
Илгээсэн гүйлгээгээ буцаан авах хүсэлтэй байна. Хэрхэн шийдэж болох вэ? | ХААН Банкнаас гүйлгээ гарсны дараа гүйлгээгээ буцаан авах хүсэлтэй бол та буцаан авах хүсэлт, хураамж, бичиг баримтын хамт өөрт ойрхон салбарт хандана. Таны хүсэлтийн дагуу буцаах мэдэгдлийг илгээх бөгөөд буцаж ирэх баталгааг өгөхгүй. Учир нь хүлээн авагч нь тус гүйлгээг авсан, буцаахаас татгалзсан тохиолдолд гүйлгээ буцаагдах боломжгүй юм. |
Свифт код гэж юу бэ? | Свифт (SWIFT) нь The Society for Worldwide Interbank Financial Telecommunication гэдэг үгийн товчлол бөгөөд дэлхий даяар санхүүгийн үйлчилгээг найдвартай орчинд илгээж, хүлээн авах боломжийг олгодог сүлжээ юм. Олон улсын банк хоорондын мэдээний дийлэнх нь уг сүлжээг ашигладаг. Свифт код (BIC ч гэж нэрлэдэг) нь тухайн банкыг таних дахин давтагдашгүй дугаар болдог. |
ХААН Банкны зайнаас уншуулдаг картыг Монгол улсын бусад банкуудын ПОС төхөөрөмж дээр зайнаас уншуулж болох уу? | Монгол банкны төлбөрийн картын журмын дагуу “100,000₮ хүртэлх мөнгөн дүнд пин код баталгаажуулалт шаардахгүй” гэж заасны дагуу ХААН Банкны зайнаас уншуулдаг картыг Монгол улсын бусад арилжааны банкуудын ПОС төхөөрөмж дээр уншуулахад тухайн банкны нөхцөлөөс хамааран харилцан адилгүй мөнгөн дүнд пин код шаардахгүй байх боломжтой. |
Контактлесс буюу зайнаас уншуулдаг картыг ПОС төхөөрөмж дээр уншуулахад хэд хүртэлх мөнгөн дүнд пин код шаардахгүй вэ? | ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр зайнаас карт уншуулахад 50,000₮ хүртэлх дүнд пин код баталгаажуулалт шаардахгүй. Түүнээс дээш мөнгөн дүнд пин код шаардана. |
Картын үйлчилгээтэй холбоотой аюулгүй байдлын зөвлөмж | Харилцагчийн картаар сэжигтэй, өндөр эрсдэлтэй гүйлгээ гарсан тохиолдолд ХААН Банк харилцагчтай нэн даруй холбогдон баталгаажуулах, гүйлгээг түр зогсоох, цаашид гарах гүйлгээний эрсдэлээс сэргийлж ажилладаг.
Картын 4 оронтой ПИН кодоо АТМ дээр үүсгэхдээ өөрийн хувийн мэдээллийг /төрсөн өдөр, утасны дугаар г.м/ ашиглахгүй байх.
Карт болон түүнтэй холбоотой мэдээллийг /картын дугаар, CVV код, хүчинтэй хугацаа, ПИН код/ бусдад дамжуулалгүй, нууцлах.
Картаа гээсэн даруйд Интернэт банк/Khan Bank аппликэйшнээр орж, картаа идэвхгүй болгох эсхүл 18001917 дугаарт, help@khanbank.com хаягт хандан картаа түр хаалгах.
Интернэтээр төлбөр тооцоо хийхдээ тухайн вэб сайтын нөхцөл, дүрэм журамтай танилцаж, найдвартай эсэхийг шалгасны дараа картын мэдээллээ оруулах.
Картын үйлчилгээ зайнаас авахад ашигладаг и-мэйл хаяг, утасны дугаар өөрчлөгдсөн бол банкандаа мэдэгдэх.
Банкны лого байхгүй, гудамжинд харуул хамгаалалтгүй байршсан АТМ-аар үйлчлүүлэхгүй байх.
АТМ дээр сэжиг бүхий камер болон картын соронзон тууз, пин кодын мэдээллийг хуулж авч болохуйц төхөөрөмж байгаа эсэхийг шалган, сэжигтэй санагдсан тохиолдолд үйлчлүүлэхгүй байх.
ПОС болон АТМ дээр пин кодоо оруулахдаа бусдад харагдуулахгүй, нууцлан хийх.
АТМ-аар үйлчлүүлэхдээ танихгүй хүнээс тусламж авахгүй байх.
Банкнаас карт хүлээн авсан даруйд картын ард байрлах гарын үсэг бичих хэсэгт өөрийн гарын үсгийг арилдаггүй үзгээр зурж баталгаажуулах.
Картынхаа ПИН кодыг бусад карт, интернэт банк, цахим шуудан болон бусад зүйлсийн нэвтрэх нэр, нууц үг болгон ашиглахгүй байх.
Банкны ажилтнуудад өөрийн ПИН кодоо хэлэхгүй байх, банкны ажилтан ямар ч тохиолдолд таны ПИН кодыг асуух шаардлагагүй гэдгийг санах.
Худалдаа үйлчилгээний байгууллага таны картаар гүйлгээ хийх явцад картаа хараанаасаа салгахгүй байх.
Таны картыг өөр төхөөрөмж дээр давхар уншуулах, картын дугаарыг тэмдэглэх зэрэг сэжиг бүхий үйлдэл хийвэл татгалзаж, шалтгааныг тодруулж банканд мэдэгдэх.
Гадаадад зорчихдоо картаараа хийсэн гүйлгээний баримтаа хадгалах.
Гүйлгээний баримтаа гүйлгээний дүнтэй нь тулгаж гарын үсэг зурах. |
Картаараа интернэт худалдаа хийхэд юунд анхаарах вэ? | Та дотоодын интернэт худалдааны вэб сайтаас худалдан авалт хийхийн тулд танд И-пин код шаардагддаг. Та гар утсан дээрх Khan Bank аппликэйшнээрээ И-пин код авах боломжтой. Заавартай ЭНД дарж танилцана уу.
Мөн та ХААН Банкны АТМ-ы ПИН код солих, И-пин код авах цэсээр хандан И-пин код шинээр авах боломжтой. АТМ-с И-Пин код авах заавартай ЭНД дарж танилцана уу.
Харин та гадаадын интернэт худалдааны вэб хуудсаар үйлчлүүлэх бол олон улсын карт хэрэглэх шаардлагатай.
Та тухайн бараа үйлчилгээ худалдан авч байгаа интернэт вэб сайтын цар хүрээ, найдвартай байдлыг сайтар шалгаарай. Таны гүйлгээ хийж байгаа интернэт вэб хуудсанд Verified by VISA үйлчилгээ нэвтэрсэн бол таны банканд бүртгэлтэй утасны дугаарт нэг удаагийн код ирдэг болно.
Та өөрийн Apple account-д картын мэдээллээ холбосноор төлбөртэй аппликэйшн татаж авах, эсвэл тогтмол захиалгатай /subscription/ үйлчилгээнд бүртгүүлсэн тохиолдолд данснаас тань төлбөр суутгагддаг. Та Apple account–д холбосон картынхаа гүйлгээний мэдээллийг шалгах, ямар үйлчилгээний төлбөр суутгуулснаа мэдэх боломжтойгоос гадна уг картын мэдээллээ салгах боломжтой. Заавартай ЭНД дарж танилцана уу.
Хэрвээ харилцагч та Фэйсбүүк дээр картын мэдээллээ холбон төлбөртэй үйлчилгээ авдаг бол дараах зөвлөмжийг дагаарай. Энэхүү зөвлөмж нь таныг Фэйсбүүкээ бусдад алдах /хакердуулах/ болон таны картаар бусад этгээд гүйлгээ хийх эрсдэлээс сэргийлэх юм. Заавартай ЭНД дарж танилцана уу. |
Картаа хаяад хаалгасан бол төлбөрөө яаж төлөх вэ? | Харилцагч та картаа хаяж, идэвхгүй төлөвт шилжүүлсэн бол дараах 3 аргаар төлбөрөө төлөх боломжтой.
Интернэт банк болон Khan Bank аппликэйшнд өөрийн эрхээр нэвтрэн Бусад->Карт->Кредит карт цэсээр төлбөр төлөх кредит картаа сонгож төлөх
ХААН Банкны бусад төрлийн картаа АТМ руу хийж, Шилжүүлэг болон төлбөр төлөх -> Шилжүүлэг хийх -> Карт руу цэсээр хандан кредит карт руугаа шилжүүлэг хийх
Өөрт ойр байрлах салбар тооцооны төвд хандах боломжтой |
Картаа хэрэглэж болохгүй байна. Яах вэ? | Та кредит картын төлбөрөө хугацаандаа буюу сар бүрийн 15-ны өдрийн 21:00 цагийн дотор төлөөгүй бол таны картын зарлагын эрхийг түр хугацаанд хаадаг. Та төлбөрийн доод хэмжээгээр төлөлтөө хийсний дараа ажлын өдрүүдэд сондгой цаг болгоны 30 минутын дараа, амралтын өдрүүдэд 24 цагтаа багтаж таны картын зарлагын эрх нээгдэнэ. Та төлөх ёстой төлбөрийн доод хэмжээгээ Интернэт банк болон Khan Bank аппликэйшн руугаа нэвтрэн Бусад->Карт->Кредит карт цэсээс хараарай.
2021.10.01-ний өдрөөс өмнө шинээр VISA энгийн болон 2022.07.01-ний өдрөөс өмнө шинээр кредит карт захиалан авсан бол төлбөрөө хугацаандаа буюу сар бүрийн 27-ны өдрийн 21:00 цагийн дотор төлөөгүй бол таны картын зарлагын эрх түр хугацаанд хаагддаг болохыг анхаарна уу. |
Өнөөдөр картаа хэрэглэвэл аль сарын нэхэмжлэхэд орох вэ? | 2021.10.01-ний өдрөөс хойш шинээр VISA энгийн болон 2022.07.01-ний өдрөөс хойш шинээр кредит карт захиалсан харилцагчийн хувьд картын нэхэмжлэл нь сар бүрийн 3-ны өдрөөс дараа сарын 4-ний өдрийн гүйлгээг хамаардаг.
Жишээ нь: 2022.03.24-ний өдөр хийгдсэн гүйлгээний нэхэмжлэл 2022.04.03-нд бодогдож гарах бол 2022.04.03-нд хийгдсэн гүйлгээний нэхэмжлэл 2022.05.03-нд бодогдож гарна.
Дээрх хугацаанаас өмнө кредит карт захиалсан харилцагчийн хувьд нэхэмжлэл нь сар бүрийн 5-ны өдрөөс дараа сарын 4-ний өдрийн гүйлгээг хамаарна. |
Картаа хаясан бол яаж хаах вэ? | Интернэт банк, эсвэл Khan Bank аппликэйшн руугаа нэвтрэн Карт цэс рүү хандан сонгосон картаа идэвхгүй болгох
Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1917 дугаарт холбогдон картаа хаалгах
ХААН Банкны өөрт ойр салбарт хандан картаа хаалгах боломжтой.
Та картаа хаясан, гээсэн, гэмтээсний улмаас нөхөн захиалах бол 1800-1917 дугаарт хандан зайнаас захиалж, шуудангаар хүргүүлэн авах боломжтой. |
Яаралтайгаар карт захиалж авах боломжтой юу? | Кредит картыг яаралтайгаар захиалах боломжгүй бөгөөд бид бүрдүүлсэн материал дээр тань үндэслэн ажлын 5-7 хоногт багтаан картыг таны хүссэн хаягаар хүргэж өгнө. |
Кредит картын урамшуулал, хөнгөлөлт авах байгууллагуудын жагсаалтыг хаанаас харж болох вэ? | Харилцагч та ХААН Банкны цахим хуудас болох www.khanbank.com руу хандан картын үйлчилгээ цэсээс тухайн картын урамшуулал авах байгууллагын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Мөн Thanks.mn аппликэйшнийг татан картаараа хөнгөлөлттэй үйлчлүүлэх дотоодын байгууллагуудын жагсаалтыг харах боломжтой. |
Кредит картын төлбөрөө төлөх аргууд | 2021.10.01-ний өдрөөс хойш шинээр VISA энгийн болон 2022.07.01-ний өдрөөс хойш шинээр кредит карт захиалсан харилцагчийн хувьд сар бүрийн 15-ны өдрийн автомат төлбөр таталтыг хүлээхгүйгээр дараах хэлбэрээр хүссэн цагтаа кредит картын төлбөрөө төлөх боломжтой. Тус аргуудаас сонгон төлбөрөө төлөх бол тухайн сарын 15-ны өдрийн 21:00 цагаас өмнө төлөхийг анхаарна уу.
Дээрх хугацаанаас өмнө кредит карт захиалсан харилцагчийн хувьд тухайн сарын 27-ны өдрийн 21:00 цагаас өмнө хамгийн багадаа төлбөрийн доод дүнгээр төлбөр төлөхийг анхаарна уу. Холбоос дээр дарж дэлгэрэнгүй зааварчилгаатай танилцаарай.
Интернэт банкаар төлөх
Khan Bank аппликэйшнээр төлөх
АТМ-аар төлөх
Салбар нэгжид хандах (ХААН Банкны салбар дээр биечлэн ирж гүйлгээ хийх) |
Кредит картын төлбөрөө хэзээ төлөх ёстой вэ? | 2021.10.01-ний өдрөөс хойш шинээр VISA энгийн болон 2022.07.01-ний өдрөөс хойш шинээр кредит карт захиалсан харилцагчийн төлбөрийн нэхэмжлэхийг сар бүрийн 7-ны өдрийн дотор харилцагчийн цахим хаягаар хүргэж байна. Тус хүргэгдсэн төлбөрийн нэхэмжлэх нь өмнөх сарын 3-ны өдрөөс тухайн сарын 2-ны өдрөөр тасалбар болгон нийт ашигласан дүн, төлбөрийн доод хэмжээ зэрэг мэдээллийг агуулсан байна. Харилцагч тухайн нэхэмжлэхэд дурдагдсан дүнгээр тухайн сарын 15-ны өдрийн 21:00 цагаас өмнө хамгийн багадаа төлбөрийн доод дүнгээр төлбөр хийсэн байх шаардлагатай.
Дээрх хугацаанаас өмнө захиалсан кредит картын төлбөрийн нэхэмжлэхийг сар бүрийн 10-ны өдрийн дотор харилцагчийн цахим шуудан хаягаар хүргэнэ. Тус хүргэгдсэн төлбөрийн нэхэмжлэх нь өмнөх сарын 5-аас тухайн сарын 4-ний өдрөөр тасалбар болгон нийт ашигласан дүн, төлбөрийн доод хэмжээ зэрэг мэдээллийг агуулсан байна. Харилцагч тухайн нэхэмжлэхэд дурдагдсан дүнгээр тухайн сарынхаа 27-ны өдрийн 21:00 цагаас өмнө хамгийн багадаа төлбөрийн доод дүнгээр төлсөн байх шаардлагатай. |
Төлбөрийн нэхэмжлэл хэрхэн унших вэ? | Харилцагч та төлбөрийн нэхэмжлэлийн хамрах хугацааны талаар дэлгэрэнгүй тайлбарыг ЭНД ДАРЖ авна уу. https://www.khanbank.com/uploaded/static_files/documents/Credit%20Statement%2010.24.pdf
Харин та төлбөрийн нэхэмжлэлээ хэрхэн унших болон дэлгэрэнгүй тайлбарыг ЭНД ДАРЖ авна уу. Холбоос: https://www.khanbank.com/uploaded/static_files/documents/shine%20tulburiin%20nehemjlel%20unshih%20zaavar%202022.08.pdf |
Хугацаа дуусахаас өмнө картаа сунгаж болох уу? | Та кредит картаа хаанаас ч, хэзээ ч онлайнаар буюу гар утсаараа хугацаа дуусахаас өмнө сунган авах боломжтой юм. Khan Bank аппликэйшний “Кредит карт > Үйлчилгээ” хэсэгт КАРТ СУНГАХ шинэ цэс нэмэгдсэн. Холбоос: https://www.khanbank.com/uploaded/static_files/documents/Credit%20card%20sungah%20zaawarchilgaa%202023.09.pdf |
Кредит картаа онлайнаар нөхөж авч болдог уу? | Та кредит картаа хаанаас ч, хэзээ ч онлайнаар буюу гар утсаараа нөхөн авч, захиалах боломжтой. Khan Bank аппликэйшний “Кредит карт > Үйлчилгээ” хэсэгт КАРТ НӨХӨН АВАХ шинэ цэс нэмэгдсэн. Холбоос: https://www.khanbank.com/uploaded/static_files/documents/Credit%20nuhun%20avah%20bosoo%202023.08.pdf |
Бизнес карт захиалахад бүрдүүлэх бичиг баримтууд | Хэрэв та ХААН Банкны “Байгууллагын бизнес кредит карт” эзэмшигч болохыг хүсвэл дараах баримт бичгүүдийг бүрдүүлэн захиалах боломжтой. Тус карт нь ХААН Банктай хамтран ажилладаг байгууллагын ажилтнуудын бизнесийн хэрэглээнд зориулагдсан өндөр зээлжих эрх бүхий кредит карт юм.
Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ
Эрх бүхий байгууллагаар баталгаажсан дүрэм
Эрх бүхий албан тушаалтанд зээл авах болон зээлийн барьцаанд байгууллагын хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрсөн тухай ТУЗ-ийн зөвшөөрөл, Хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, тогтоол эх хувиар
Хур системээс авсан эрх бүхий албан тушаалтны иргэний үнэмлэхийн лавлагаа, Хур систем ажиллахгүй эсвэл Хур системээс мэдээлэл гараагүй, Хур систем нэвтрээгүй тохиолдолд иргэний үнэмлэх, эх хувиар нь авчрах боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа
Байгууллагын бизнес картын эрх нээлгэх албан хүсэлт
Бизнесийн орлого тодорхойлох баримтууд: Бизнес эрхлэлтийг нотлох 2-оос доошгүй төрлийн баримт (тусгай зөвшөөрөл, гэрээ, аудит/татварын байгууллагаар баталгаажуулсан тайлан гэх мэт)
Бусад банк болон ББСБ-аас авсан үлдэгдэлтэй зээлийн гэрээ эсвэл зээлийн дансны хуулга
Гадаадын иргэний хувьд нэмэлт бүрдүүлэх бичиг баримт:
Паспорт /эх хувиар нь авч үзэх/, визний хуулбар
Монгол улсад түр оршин суух үнэмлэх |
КҮБ санал хүсэлт, дуудлага: | ПОС-ын цаасны захиалга болон төхөөрөмжийн засвар үйлчилгээний лавлах дугаар: 7011-1717
ПОС дээр хийсэн гүйлгээ лавлах болон КҮБ-ын төлбөр тооцооны лавлах дугаар: 7533-2345 |
ПОС төхөөрөмж ашиглахад анхаарах зүйлс | Шинэ ПОС төхөөрөмж авсан тохиолдолд батарейг дүүртэл буюу дөрвөн цагийн турш цэнэглэх
ПОС төхөөрөмжийг цэнэглэх үед хараа хяналтгүй орхихгүй байх, төхөөрөмж цэнэглэгдэж батарей дүүрсний дараа залгуурыг заавал тэжээлээс салгах
ПОС төхөөрөмжийг хүчтэй унагаах, шингэн зүйл асгах, биет зүйлээр цохиж гэмтээхээс сэргийлэх
ПОС төхөөрөмжийг цэнэглэхдээ зориулалтын цэнэглэгч, адаптерыг ашиглах бөгөөд ампер таарахгүй, зориулалтын бус цэнэглэгч ашиглахыг хориглоно.
Барьер, кассын дэргэд суурилуулж ашиглах үед цахилгаан хангамж, дагалдах хэрэгслийн холболтыг аюулгүй байлгах үүднээс тэгш, тогтвортой тавцан дээр байрлуулах
ПОС төхөөрөмжийг хараа хяналтгүй газар үлдээхгүй байх. Хариуцах эзэнтэй байлгаж цоож түгжээтэй ширээ, шүүгээ, эсвэл лангуунд байрлуулах
ПОС төхөөрөмжийн пин код оруулах хэсгийг камерын өмнө буюу камерын бичлэг хийгддэг газар байрлуулахаас зайлсхийх. Бичлэгийг хамгийн багадаа гурван сар хадгалдаг байх
КҮБ-ын ажилтан нь халдлага болон холбогдох эрсдэлийн талаар сургалтад суусан байх, КҮБ дотооддоо мэдээлэл хийсэн байх
ПОС төхөөрөмжийг цэвэр, цэмцгэр ашиглахад анхаарах
ПОС төхөөрөмжийг засварлахаар ирсэн инженерийн бичиг баримтыг шалган баталгаажуулж, “Гарын авлага”–ын сүүлийн хуудсанд байрлах “ПОС төхөөрөмж дээр засвар үйлчилгээ үзүүлсэн тэмдэглэл”–ийг тогтмол бүртгэх
ПОС төхөөрөмжийн байршлыг зөвшөөрөлгүй солихгүй байх, байршил өөрчлөгдсөн тохиолдолд банканд мэдэгдэх
ПОС төхөөрөмжийг гуравдагч этгээдэд дамжуулах болон сольж хэрэглэхгүйг анхаарна уу. |
Яаралтайгаар кредит карт захиалж авах боломжтой юу? | Кредит картыг яаралтайгаар захиалах боломжгүй бөгөөд бид таны бүрдүүлсэн материал дээр үндэслэн ажлын 5-7 хоногт багтаан картыг таны хүссэн хаягаар хүргэж өгнө. |
Картын урамшуулал, хөнгөлөлт авах байгууллагуудын жагсаалтыг хаанаас харж болох вэ? | Харилцагч та ХААН Банкны цахим хуудас болох www.khanbank.com руу хандан картын үйлчилгээ цэсээс тухайн картын урамшуулал авах байгууллагын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Мөн Khan Loyalty аппликэйшнийг татан картаараа хөнгөлөлттэй үйлчлүүлэх дотоодын байгууллагуудын жагсаалтыг харах боломжтой. |
Кредит картаа ашиглаж болохгүй байна. Яах вэ? | Та кредит картын төлбөрөө хугацаандаа буюу сар бүрийн 27-ны өдрийн 18:00 цагийн дотор төлөөгүй бол таны картын зарлагын эрхийг түр хугацаанд хаадаг. Та төлбөрийн доод хэмжээгээр төлөлтөө хийсний дараа ажлын өдрүүдэд сондгой цаг болгоны 30 минутын дараа, амралтын өдрүүдэд 24 цагтаа багтаж таны картын зарлагын эрх нээгдэнэ. Та төлөх ёстой төлбөрийн доод хэмжээгээ интернэт банк болон Khan Bank аппликэйшнд өөрийн эрхээр нэвтрэн Бусад->Карт->Кредит карт цэсээс хараарай.
Кредит картын урамшуулал, хөнгөлөлт авах байгууллагуудын жагсаалтыг хаанаас харж болох вэ?
Харилцагч та ХААН Банкны цахим хуудас болох www.khanbank.com руу хандан картын үйлчилгээ цэсээс тухайн картын урамшуулал авах байгууллагын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Мөн Khan Loyalty аппликэйшнийг татан картаараа хөнгөлөлттэй үйлчлүүлэх дотоодын байгууллагуудын жагсаалтыг харах боломжтой. |
Кредит картаа хаяад хаалгасан бол төлбөрөө яаж төлөх вэ? | Харилцагч та картаа хаяж картаа идэвхгүй төлөвт шилжүүлсэн бол дараах 2 аргаар төлбөрөө төлөх боломжтой.
Өөрт ойр байрлах салбар тооцооны төвд хандах
Интернэт банк болон Khan Bank аппликэйшнд өөрийн эрхээр нэвтрэн Бусад->Карт->Кредит карт цэсээр төлбөр төлөх кредит картаа сонгож төлөх боломжтой. |
МИАТ Бизнес лоунжаар үйлчлүүлэх | Харилцагч Platinum кредит картаар хуримтлуулсан миль оноогоороо Чингис хаан олон улсын нисэх буудалд байрлах МИАТ Бизнес лоунжаар үйлчлүүлэх боломжтой. Нэг удаа үйлчлүүлэхэд 1,000 миль оноо хасагдана. Зураг 2
1 1 талдаа / 50% тооцно/
1 Харилцагч милиэр авсан тийзээ буцаах тохиолдолд 5000 милийн торгуультай
2 Илүү тээш 23 кг хүртэлх 1ш
Харилцагч хуримтлагдсан миль оноогоороо бэлэг дурсгалын дэлгүүрээс бүтээгдэхүүн худалдан авах боломжтой. Зураг 3 |
Миль зарцуулах нөхцөл | Харилцагч тухайн сард хуримтлуулсан миль оноогоо дараа сарын 15-ны өдрөөс хойш зарцуулах боломжтой. Үүнд:
МИАТ-ийн нислэгийн тийз үнэгүй авах
Нислэгийн ангилал дээшлүүлэх
Миль оноогоороо нэмэлт ачаа авч явах
Харилцагч та 11-333999 дугаарт залгах, эсвэл cc@miat.com хаяг руу и-мэйл илгээн миль оноогоо зарцуулах хүсэлтээ өгөөрэй. Илүү тээш авч явах хүсэлтээ бүртгэлийн цэгүүдэд гаргах боломжтой. |
Platinum кредит анхаарах зүйлс | Platinum кредит картаар дотоодод болон олон улсад хийсэн бүх худалдан авалтын гүйлгээнд миль оноо олгоно.
Хэрэв та МИАТ-н Blue Sky картанд хуримтлагдсан миль оноотой бол Platinum картаараа хийсэн гүйлгээнд харгалзах миль оноо давхар нэмэгдэнэ.
Хэрэв харилцагч та өөр төрлийн кредит карт ашигладаг, давхар МИАТ-ийн Blue Sky карт эзэмшиж байгаад картаа ахиулан Platinum кредит карт авсан тохиолдолд өмнөх миль оноон дээр банкнаас олгох миль оноо нэмэгдэнэ. |
Миль хуримтлуулах нөхцөл | Шинээр Platinum кредит карт эзэмшигч болоход 5,000 миль олгоно.
Платинум кредит картаар хийсэн сарын худалдан авалтын нийт дүн 10 сая төгрөг болон түүнээс дээш дүнтэй тохиолдолд 3,000 миль оноо олгоно. Өөрөөр хэлбэл, нэг сард худалдан авалтын гүйлгээндээ тооцуулан авах боломжит миль онооны дээд хэмжээ 3,000 байна. /Шинэ болон хуучин Platinum карт эзэмшигч/
Сарын нийт худалдан авалтын дүн 10 сая төгрөгөөс доош бол худалдан авалтын үнийн дүнгийн 10,000 төгрөг тутамд 1 миль оноо олгоно. /Шинэ болон хуучин Platinum карт эзэмшигч/
Platinum кредит карт эзэмшигч нь өөрийн төрсөн сард МИАТ-р үйлчлүүлбэл 500 миль оноо хуримтлуулна.
Platinum кредит карт эзэмшигч нь МИАТ-н сайтаар бүртгүүлэн гишүүн болсон тохиолдолд 300 миль хуримтлуулна.
Platinum карт эзэмшигч нь 5 хүн бүхий гэр бүлийн гишүүнчлэл үүсгэж хамтран миль зарцуулах боломжтой. Үүнд гэр бүлийн насанд хүрсэн гишүүн болон 16 нас хүртэлх 3 хүүхдийг хамруулах боломжтой.
Харилцагч та miat.com сайтаар хуримтлагдсан миль оноогоо хянаарай. Дэлгэрэнгүй заавартай ЭНД дарж танилцана уу. |
Олон улсын гүйлгээ хийхэд хураамжтай юу? | Хураамжтай. Сайтын “Гадаад төлбөр тооцоо-Гадаад гуйвуулга-Шимтгэл хураамж” цэснээс харах боломжтой. Холбоос: https://www.khanbank.com/mn/personal/product/100 |
Зээлээ хэрхэн хаах вэ? | Зээлийг доорх аргуудаас сонгон хаах боломжтой:
Интернэт банк: Интернэт банкны ДАНС цэснээс зээлийн дансны жагсаалтын ард байрлах ЗЭЭЛ ХААХ сонголтыг сонгож гүйлгээ хийснээр зээлээ хаах боломжтой.
Khan Bank аппликэйшн: Өөрийн дансны жагсаалтаас хаах зээлийн дансыг сонгон дэлгэрэнгүй лавлан ЗЭЭЛ ХААХ сонголтыг сонгосноор зээлээ хаах боломжтой. Эсвэл ЗЭЭЛ цэс рүү орж ЗЭЭЛ ХААХ цэсийг сонгосноор зээлээ бүрэн хаах боломжтой.
Салбар, тооцооны төв: ХААН Банкны бүх салбар, тооцооны төвөөр үйлчлүүлэн зээлээ хаах боломжтой. |
Сард төлөх дүнгээсээ илүү төлж болох уу? | Боломжтой. Илүү төлсөн төлбөр нь таны үндсэн зээлийн төлбөр болох бөгөөд сар бүр хуримтлагдсан хүүгийн төлбөрөө төлөх ёстой. |
Зээлээ хэрхэн төлөх вэ? | Зээлийн эргэн төлөлт нь гэрээнд заагдсан хуваарьт өдөр гэрээнд тусгагдсан данснаас тань автоматаар татагдана. Мөн та дараах зээл төлөх аргуудаас өөрт тохиромжтойг сонгон төлөх боломжтой. Үүнд:
Интернэт банк: Интернэт банкны “ГҮЙЛГЭЭ” цэсний гүйлгээний төрлөөс “Зээлийн төлбөр” сонголтыг сонгон зээлийн төлбөрөө хийх боломжтой.
Khan Bank аппликэйшн: Khan Bank аппликэйшний “ГҮЙЛГЭЭ” цэсний гүйлгээний төрлөөс “Зээлийн төлбөр” сонголтыг сонгон зээлийн төлбөрөө хийх боломжтой.
АТМ: ХААН Банкны данс хооронд гүйлгээ хийх цэсийг ашиглан өөрийн зээлийн дансанд орлого хийснээр зээлийн төлбөрөө хийх боломжтой.
Салбар, тооцооны төв: Өөрт ойр байрлах салбан нэгжид хандан зээлийн төлбөрөө хийх боломжтой |
Өөр банкаар цалингаа авдаг бол цалингийн зээл авч болох уу? | Боломжтой. Та аль ч банкаар цалингаа авдаг байсан ч онлайн цалингийн зээл авч болно. |
Зээл нэмж авч болох уу? | Таны орлогын хэмжээ, зээлийн төлбөр болон зохицуулагч байгууллагын хязгаарлалтын шаардлага зэрэг нь банкны нөхцөл, шаардлагыг хангаж байгаа тохиолдолд нэмэлтээр зээл авах боломжтой. |
Манай хүүхэд 17 настай, өөрийн гэсэн иргэний үнэмлэхтэй учраас хувийн мэдээллээ КИОСК төхөөрөмж дээр шинэчилж болох уу? | Болохгүй. Хуулийн дагуу 18 насанд хүрээгүй хүүхэд хувийн мэдээллээ шинэчлэх тохиолдолд өөрт ойр байрлах тооцооны төвд эцэг эх асран хамгаалагчийн хамт ирж үйлчлүүлэх ёстой. |
Би банкаар үйлчлүүлээгүй удсан учраас хувийн мэдээллээ шинэчилж болох болов уу? | Болно. Та КИОСК машин дээр иргэний үнэмлэх, хурууны хээгээр нэвтрэхэд гарч ирэх автоматаар мэдээлэл шинэчлэх дэлгэц, эсвэл үндсэн дэлгэцнийн зүүн доод хэсэгт байрлах “Хувийн мэдээлэл” цэсээр дамжуулан мэдээллээ шинэчлэх боломжтой.
|
КИОСК машинаар гүйлгээ хийхэд лимит байдаг уу? | Та өөрийн шилжүүлэх шаардлагатай дүнгээр гүйлгээ хийх боломжтой.
|
Хувийн мэдээллээ КИОСК төхөөрөмж дээр хэрхэн шинэчлэх вэ? | Та иргэний үнэмлэхээ КИОСК төхөөрөмжид уншуулаад хурууны хээгээрээ нэвтрэн орно. Үүний дараа хувийн мэдээлэл цэс рүү орж,хувийн мэдээллээ хянаад шаардлагатай хэсгээ шинэчлээрэй.
|
Дансны тодорхойлолт, дансны хуулгаа авахад хугацааны хязгаартай юу? | Харилцагч та өөрт хэрэгцээт, хүссэн хугацаагаар авах боломжтой. |
Яагаад зарим хүний иргэний үнэмлэхийг уншихгүй байна вэ? | Улсын бүртгэлийн ерөнхий газраас танд олгосон иргэний үнэмлэх нь хурууны хээний мэдээлэл агуулаагүй байх боломжтой. Энэ тохиолдолд та өөрт ойр байрлах салбар, тооцооны төвд хандан үйлчилгээ авах боломжтой.
|
КИОСК машинаас авсан дансны тодорхойлолт, дансны хуулга нь хүчинтэй хугацаатай юу? | Байхгүй, харин та өөрт хэрэгцээт хугацааг сонгон авах боломжтой. |
Гар утсаа соливол Мобайл банкны үйлчилгээг хэрхэн ашиглах вэ? | Мобайл банк 2.0 үйлчилгээ нь тухайн гар утаснаас шалтгаалахгүйгээр таны сим карт буюу дугаарт тохируулагдсан байдаг тул *1917# дугаараар ашиглах боломжтой. |
Мобайл банкны гүйлгээний лимит хэдэн төгрөг байдаг вэ? | Өдрийн лимит нь 3 сая төгрөг хүртэлх байдаг ба гүйлгээний лимитээ нэмэгдүүлэх бол та өөрт ойр байрлах салбар нэгжид хандан 10 сая хүртэлх нэмэгдүүлэх боломжтой. |
Мобайл банкаар ямар төрлийн гүйлгээ хийдэг вэ? | Та Мобайл банк үйлчилгээгээр ХААН Банкны данс хоорондын гүйлгээ, зээлийн болон зээлийн эргэн төлөлт, хэрэглээний төлбөрөө төлөх боломжтой. Бусад банк хоорондын гүйлгээ, картын гүйлгээ, олон улсын гүйлгээгээ та Интернэт банк болон Khan Bank аппликэйшнээр дамжуулан хийх боломжтой. |
Мобайл банкны нууц үгээ хэрхэн сэргээх вэ? | Та "Мобайл банк" үйлчилгээнийхээ нууц үгийг 3 удаа буруу оруулах үед нууц үг блоклогддог бөгөөд үүнийг сэргээлгэхийн тулд та өөрт ойр байрлах ХААН Банкны дурын тооцооны төвд бичиг баримттайгаа хандаж, эсхүл бүртгэлтэй дугаараасаа харилцагчийн мэдээллийн төвийн 18001917 дугаарт хандан сэргээлгэх боломжтой. |
Интернэт банк болон Khan Bank аппликэйшний нэвтрэх нууц үгээ блоклочихлоо, блокоо яаж гаргах вэ? | Хэрэв та нууц үгээ блоклосон бол www.khanbank.com хаягийн Интернэт болон Khan Bank аппликэйшний Нууц үг сэргээх цэсээр дамжуулан өөрөө сэргээх боломжтой. |
Интернэт банк болон Khan Bank аппликэйшнрүү нэвтрэхэд төхөөрөмжөө баталгаажуулах талаар мэдээлэл гарч ирсэн. Хэрхэн төхөөрөмжөө баталгаажуулах вэ? | Харилцагчдын (иргэн/байгууллага) хувьд дараах хоёр хэлбэрээс сонгон тухайн хандаж буй төхөөрөмжөө танин баталгаажуулах боломжтой.
Банканд бүртгэлтэй гар утасны дугаарт тань илгээх нэг удаагийн идэвхжүүлэх кодоор;
Өмнө нь таны тохируулан хадгалсан нууц асуултуудаас аль нэгийг сонгон хариултаа үнэн зөв оруулан баталгаажуулах;
Хэрэв харилцагч та гар утасны дугаар/и-мэйл хаягаар баталгаажуулах сонголтыг сонгосон боловч баталгаажуулах код ирэхгүй бол таны банкан дахь мэдээлэл зөрүүтэй эсвэл мэдээллээ шинэчлээгүй байна гэсэн үг. Энэ тохиолдолд та өөрийн өмнө нь хандаж байсан төхөөрөмж, вэб хөтчөөс Интернэт банк үйлчилгээндээ нэвтэрч, Хувийн мэдээлэл хэсэгт гар утасны дугаар/и-мэйл хаягаа шинэчлэн оруулж хадгалах боломжтой.
Мөн та өмнө нь өөрийн тохируулсан нууц асуултад хариулан хандаж буй төхөөрөмжөө баталгаажуулах боломжтой ба энэ тохиолдолд нууц хариултаа кирилл болон латинаар оруулсан эсэх, том жижиг тэмдэгтээр бичсэнээ эргэн санаарай.
Хэрэв дээрх хоёр сонголтыг ашиглан Интернэт банк үйлчилгээндээ нэвтэрч чадахгүй бол өөрт ойр байрлах салбарт хандан мэдээллээ шинэчлүүлээрэй. Үүний дараа өөрийн Интернэт банкаар нэвтэрч, танин баталгаажуулалт хийх бөгөөд уг төхөөрөмжөөс дахин хандах бол “Төхөөрөмж сануулах” сонголтыг чагтлан нэвтрэх боломжтой юм.
Хэрэв та салбар, тооцооны төвд хандах боломжгүй бол та Үйлчилгээний нэгдсэн төвийн 1800-1917 дугаар бүртгэлтэй утаснаас холбогдож, эсвэл ЭНД дарж холбогдох мэдээлэлтэй танилцан зайнаас хүсэлтээ гаргах боломжтой. /Гадаадад байгаа, хөл хорионд орсон зэрэг хүндэтгэх шалтгаантай/ |
Интернэт банканд нэвтрэх гэхээр “Нэвтрэх нэр эсвэл нууц үг буруу” гэсэн алдаа заагаад байна. | Та нэвтрэх нэрээ буруу оруулж байна. Интернэт банк үйлчилгээний нэвтрэх нэрээ мэдэхгүй эсвэл мартсан бол ХМТ-ийн 18001917 дугаарт өөрийн бүртгэлтэй утаснаас холбогдон нэвтрэх нэрээ тодруулах боломжтой.
Гадаадад байгаа бол бүртгэлтэй и-мэйл хаягаасаа дараах мэдээлэл болон бичиг баримтын зургаа callcenter@khanbank.com хаяг руу илгээж нэвтрэх нэрээ авах боломжтой. Үүнд:
- Овог, нэр, регистрийн дугаар
- Дансны дугаар, Картын эхний 6 болон сүүлийн 4 орон /Жишээ нь:999999%9999/
- Гадаад паспортын зурагтай хуулбар
- Хилээр гарсныг нотлох гадаад паспорт дээр дарагдсан тамга. |
Интернэт банк болон Khan Bank аппликэйшнд гүйлгээний лимит байдаг уу? | Интернэт банк үйлчилгээний өдрийн лимит нь 20 сая төгрөг, васко төхөөрөмжтэй бол өдрийн лимит 30 сая төгрөг байдаг. Васко төхөөрөмжийг өөрт ойр байрлах ХААН Банкны салбараас авах боломжтой |
Интернэт банк болон Khan Bank аппликэйшнээр хийсэн банк хоорондын гүйлгээ шууд шилждэг үү? | 5 сая төгрөг хүртэлх дүнтэй банк хоорондын гүйлгээ нь шууд шилждэг бөгөөд 5 сая ба түүнээс дээш дүнтэй гүйлгээ нь 15 минутын дотор шилжих бөгөөд 16:00 цагаас хийгдсэн гүйлгээ дараагийн ажлын өдөр шилжиж ордог. |
README.md exists but content is empty.
- Downloads last month
- 42